АМЖИЛТААРАА ЯЛГАР
2011 оны 11 сарын 29
“Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч хаяж
чаддаггүй” гэдэг. Амьдралаа зөвхөн дээшлүүлэхийг чармайгаад зогсохгүй
утга учиртай, баяр баясгалантай, алсын хараатай цогцлоохын төлөө
эрчимтэй ажиллаж, тууштай тэмцэх хэрэгтэй. Амьдрал утга учиргүй, угтах
зорилгогүй тусмаа зовлон зүдүүртэй, хүнд бэрх байна. Аж амьдралаа одоо
байгаагаас нь илүү утга учиртай болгох маш тодорхой зорилго тавьж мэрий.
Хүн чиглэсэн зорилготойгоор хүчээ шавхан хичээн зүтгэвэл хүссэн
амжилтандаа зайлшгүй хүрнэ. Амжилтанд цагаан эсгий, улаан хивс дэвссэн
замаар шулуухан алхсаар хүрч очно гэж амар хялбар төсөөлбөл алд дэлэм
алдана. Асар их саад тотгорыг даван туулж, хөлөө холгож, хөлсөө урсгаж
байж амжилтын хаалганы бариулаас атгана. Амжилтанд хүрсэн хүний амжилтын
үнэнхүү хэмжүүр нь гагцхүү давж туулсан саад тотгорын нийлбэр.
Дэлгэрэнгүй үзэх >
ОРОМДСОНООС ОГТ ХИЙГЭЭГҮЙ НЬ ДЭЭР
2011 оны 10 сарын 11
Ажил
төрөл нь нэг л бүтэж өгөхгүй, амжилт ололт ч гэж нэг их гавьсан юмгүй, хамт
ажиллагсад нь хажиглаж, дарга удирдлага нь үнэлж цэгнэхгүй хялайж цэхэлзэн, та-гаас
өөр нэргүй, гуайгаас өөр алдаргүй өдөр хоног, он жилийг өнгөрөөгсөд цөөнгүй.
Дэлгэрэнгүй үзэх >
БУЗАР БУРТАГ ДУНД Ч АРИУНААР ОРШ
2011 оны 9 сарын 27
Сэтгэлээ шүүдрийн ус мэт цэвэр байлгахыг хичээ. Сэтгэлээ цэвэр байлгавал
бузар буртаг дунд ч ариунаар орших заяа тавилан сүүдэр эзнээ дагах адил
чамайг дагана. Хорон муу санаа, хорсол зүхэл, атаа жөтөө, шунал тачаал
зэрэг адгийн бузрыг сэтгэлээсээ арчин хаяж, ариусган цэвэрлэ. Сэтгэл
бузартсан хүн зовлонгийн хөлгүй далай, зүдүүрийн элсэн цөлд хаягдсантай
адил хөөрхийлөлтэй нэгэн болж, үйлийн үрээ гаслан цөхрөн эдлэнэ. “Ер нь
сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл ерөөс шар
үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адил”.
Дэлгэрэнгүй үзэх >
ЗАМ МӨРӨӨ ЗӨВ ЗАЛ
2011 оны 9 сарын 12
Эрхэм залуус аа! Амьдралын их далай өмнө чинь цэлэлзэж байна. Далай
хүртэл эх, эцэгтэйгээ явдаг, далайг эхнэр, нөхөр хамт гаталдаг гэх үг
бий. Эх, эцэг чинь та нарыг гараасаа хөтлөн зам мөрийг заасаар их далайн
эрэг дээр нэгэнт авчирчээ. Одоо та нар өөрийн гэсэн хөлөг онгоцондоо
суугаад энэ их далайг гатлан нөгөө эрэгт хүрнэ. Далайд аясын салхи
илбэсэн намуун дөлгөөн үе, давалгаалан цалгилах үе, шуурч ширүүлэх үе
аль аль нь бий. Амьдралын далай ямар ч ааш араншинтай байсан энэ урт
замыг аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээлтэй туулахыг зорих хэрэгтэй.
Жаргал, зовлон ээлжлэн байдаг алаг хорвоогийн амьдрал хүн бүрт сайн,
саарыг ижилхэн үзүүлж, амтлаг гашууныг адилхан амсуулдаг нь жам. Хэрвээ
мод тэнгэрт хүрэхийг хүсч байгаа бол үндэс нь тамд хүрэх ёстой гэж Ницше
хэлсэн. Жаргалд ташуурч, зовлонд сөхрөхгүй, зам мөрөө зөв залан авч
явах нь хүний дайтай хүн байхын утга учир билээ. Амьдралын их далайг
туулахдаа нэр бүтэн, мөр цэвэр байхыг эрхэмлэн хичээ. Явах зам зөв байж
үлдэх мөр зөв байна.
Дэлгэрэнгүй үзэх >
АВАХЫГ БОДОЛГҮЙ ӨГӨХ СЭТГЭЛТЭЙ БАЙ
2011 оны 8 сарын 29
Авах өгөхийн хэмжээ харьцаа, наадах цаадахыг тааруулж тохируулж сурах нь
амьдралын бартаат замаар зөв явах нэг нөхцөл мөн. Авах, өгөхийн тухайд
хорвоогийн хүмүүс янз бүрийн бодол үйлдэлтэй. Бусдаас тусламж авахыг л
бодохоос, бусдад тус хүргэхийг мэддэггүй хувиа хичээгсэд байна. Бусдаас
тусламж авах дургүй, бусдад туслахыг боддогүй тэрүүхэндээ хар амиа
хоохойлох үзэл бодолтой хүмүүс цөөнгүй тохиолдоно. Бусдаас авсны хэрээр
бусдад өгөөд, өгснийхөө хэрээр авах, эхийг эцээж, тугалыг тураахгүй
бодолтон мундахгүй. Бусдаас авах тухайгаа бодолгүйгээр өгөх сэтгэлтэй
байх нь сайн санааны үйл хэрэг. Авах тухай бодолгүйгээр өгөх сэтгэлтэй
байх нь хүн төрөлхтний хамгийн өндөр, эрхэм дээд ёс суртахуун юм.
Хүүхэд, залуус та нарыг авах тухай бодолгүй өгөх сэтгэлтэй эрхэм дээд ёс
суртахуухны жинхэнэ эзэд байгаасай гэж хүсэж байна.
Дэлгэрэнгүй үзэх >
ХОШИГНОЛ БОЛ СЭТГЭЛ ЗАСЛЫН АГУУ ОТОЧ
2011 оны 8 сарын 16
Хүний мэдрэхүйн далд учигийг маш уран нарийнаар хөглөн хөнддөг байгаль
эхийн хишиг бол хошин шог юм. Хошин шог нь авьяас билэг, уран
сэтгэмж, хурц ухаан, торгон мэдрэмжийн нийлмэл цогц. Хошин шог хүнд
заяасан үнэт баялаг яах аргагүй мөн. Хошин шоггүй бол энэ хорвоо уур
уцаар, уйтгар гуниг, хэрүүл маргаанд хүлэгдсэн мөнхийн тамлалд тарчлах
байсан биз. «Хошин шог нь гүнзгий мэдрэмжийн хурц ухаан мөн» хэмээн суут
зохиолч Ф.М.Достоевский хэлсэн бол гүн ухаантан И.Кант «Хошин шог гэдэг
бол сэтгэлийн сайхан байдалд авьяас зөнгөөрөө ирэхийг хэлдэг» гэж
тодорхойлжээ. Хүн бүрт үнэрлэх, амтлах мэдрэмжийн нэгэн адил хошин
шогийн мэдрэмж төрөлхийн заяамал.
Дэлгэрэнгүй үзэх >
ИНЭЭД ТЭНГЭРЛИГ ИХ ХҮЧ
2011 оны 7 сарын 22
Хонь мал инээж байхыг харсан уу? Араатан, жигүүртэн инээж байна гэж
сонссон уу? Мэдээж үгүй. Тэдэнд инээх мэдрэмж заяагаагүй. “Хүн бусад
амьтдаас инээх чадвараар ялгагдана”. Инээд бол тэнгэр бурхнаас зөвхөн
хүнд хайрласан сэтгэл хөдлөлийн тэнгэрлиг их хүч, баяр хөөр, баясал
цэнгэл юм. Инээх юман дээр инээж, инээдээ барих юман дээр тэвчиж сурах
нь залуус та нарын зан араншингаа захирч жолоодох сэтгэлийн маш чухал
илэрхийлэл гэдгийг мэдээрэй. Сохрын газар сохор, доголонгийн газар
доголон яв гэдэг сургамж захиас шиг инээж байгаа хүмүүсийн дэргэд уурлан
дүнсийж бүү зогс, уурлаж байгаа хүмүүсийн дэргэд учир зүггүй бүү инээ.
Дэлгэрэнгүй үзэх >
ХАЙХРАМЖГҮЙ ЗАН – АЛДАА ОСЛЫН ЭХ
2011 оны 5 сарын 31
Алдаа ослоос сэрэмжилж болох ч алдаа эндэгдлээс мөнхөд баталгаатай
хамгаалагдан дархлагдсан хүн энэ орчлонд янагш байгаагүй, чанагш байхгүй
нь үнэн. Алдаа ослын олон шалтгааны магнайд хайхрамжгүй зан цаг үргэлж
байсаар иржээ. Хайхрамжгүй зан төрмөл бус, олдмол гажиг. “Хайхрамжгүй
чанар нь онцгой гажиг биш боловч хоосон нэрэлхүү зан, үүргээ умартах,
залхуурал, тэнэглэл, алмайрал, биеэ тоолт, атаархал зэрэг олон гажгуудын
уршиг байдаг”.
Дэлгэрэнгүй үзэх >